Онцгой

"Эхийн хайрын хэл" 
нэг жилийн түүх

Оны онцлох түүхүүдийг нээх нь

Бид 2024 оны 11 дүгээр сард
Эхийн хайр ертөнцөд итгэл найдвар авчирна гэдэгт итгэн
"Эхийн хайрын хэл" аяныг эхлүүлсэн билээ. 
Ганцхан жилийн дотор "Эхийн хайрын хэл"
дэлхий дахинаа эерэг өөрчлөлтийн давалгаа үүсгээд байна.

Эхийн хайраар "цэцэглэсэн" нэг жилийн түүх!
Эдгээр түүхтэй танилцацгаая.

Бидний үлдээсэн мөр

Нэг жилийн тэмдэглэлийг нэг дороос

Эдгээр тоо баримтууд нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд
"Эхийн хайрын хэл" хэрхэн өөрчлөлт бий болгосныг илтгэнэ.
Энэ бол та бүхний эв эеийн хүчээр бий болсон үнэ цэнэтэй тоон үзүүлэлтүүд юм.
131

Эхийн хайрын хэл дэлгэрсэн улс орнууд

2181109

Өдөр тутмын амьдралдаа
Эхийн хайрын хэл
хэрэгжүүлэгчид

(Давхардсан тоогоор)
9934041

Эхийн хайрын 7 хэл
хэрэгжүүлсэн тоо

Хамгийн их хэрэглэгдсэн нь "Сайн байна уу" (20.6%), "Баярлалаа" (18%) гэх үгс юм.
51

Дэлхий нийтийн
оролцоог дэмжих зорилгоор
олон хэл дээр бэлтгэсэн
сурталчилгааны материалын
хэлний тоо

Вебсайтыг 33 хэл дээр бэлтгэсэн бөгөөд
одоо маш олон төрлийн хэлээр ашиглах боломжтой болоод байна.
10341

"Эхийн хайрын хэл" постер
тавигдсан тоо

Сургууль, ажлын байр, төрийн байгууллага гэх мэт олон хүнтэй газруудад
"Эхийн хайрын хэл" аянаа танилцуулах боломж олгов.
Бодит түүхүүд

Эхийн хайрыг мэдэрсэн мөч

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд "Эхийн хайрын хэл" үй олон хүний зүрх сэтгэлд хүрч цуурайтлаа.
"Эхийн хайр" оршсон мөч бүхэн хэн нэгний өдөр хоногийг өөрчилж,
хөндий харилцааг дахин ойртуулж, хөрш нийгэмдээ итгэл найдвар, халуун дулаан энерги бэлэглэсэн.
Бид вебсайтын сэтгэгдэл, сэтгэгдэл бичих уралдаан,
шилдэг хэрэгжүүлэгчдийг тодруулах гэх мэт арга замаар
"Эхийн хайрын хэл" хэрэгжүүлсэн бодит түүхүүдийг цуглууллаа.
Press Reports

Хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байгаа
"Эхийн хайрын хэл" аян

"Эхийн хайрын хэл" аян нь хувь хүний үйлдлээс хальж,
нийгмийн хамтын ойлголцол, эв нэгдэл бий болгож буй
аян гэдгээрээ хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татна.

Эхийн хайр дэлхий дахинд
энх тайван авчрах болтугай!

Эх хүн үр хүүхдээ хорвоод мэндэлсэн цагаас л өдөр бүр сэтгэлийг нь хайраар дүүргэж, итгэл найдварын үр зүрхэнд нь суулгадаг.

"Эхийн хайр, энх тайвны өдөр" аяны 2 жилийн ой тохиож байна.
Бидний чинхүү сэтгэлээс ундран гарсан үг үйлдэл
элдэв хямрал, мөргөлдөөнтэй тулгараад буй дэлхийн өнцөг булан бүрд
Эхийн хайрын халуун дулаан илч болон хүрнэ гэдэгт найдаж байна.

Эхийн хайр дэлхий дахинд энх тайван авчрах болтугай!