‘어머니 사랑과 평화의 날’ & UN ‘국제 관용의 날’ 기념 캠페인
Хорвоод мэндлээд хамгийн анх мэдэрсэн Эхийн хайр.
Үрийнхээ төлөөх хариу нэхдэггүй хайр халамж, урам дэм, золиос үйлчлэл.
Энэ бол үндэс угсаа хэл соёлоос ангид, бүх хүний санал нэгдэх үнэт зүйл билээ.
2024 онд 60 жилийн ойтойгоо золгосон Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг
11 сарын 1-ний өдрийг “ Эхийн хайр, энх тайвны өдөр ” болгон зарласан.
Иймд бид жил бүрийн арваннэгдүгээр сард Эхийн хайрыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх
харилцаа холбоо, эв найрамдлын төлөөх аян өрнүүлж байна.
Энэхүү аян нь НҮБ-ын "Олон улсын хүлцлийн өдөр"-ийн зорилготой нийцэж байгаа юм.
Хүчирхийлэл, зөрчилдөөн, дайн дажин нүүрлэсэн энэ эрин үед
Эхийн хайр даян дэлхийд түгэн
Тогтвортой энх тайван байдал хэрэгжинэ гэдэгт найдаж байна.
"Эхийн хайрын хэл" ашигласантай холбоотой түүхийг
видеоноос үзээрэй.
Энэ оны сэдэв
<Энх тайван авчрах "Эхийн хайрын хэл" > юм.
Бусдыг ойлгож, санаа тавьсан халуун дулаан үгс,
"Эхийн хайрын хэл"-ээр ярилцаарай.
Хаана эхийн хайр оршино, тэнд энх тайван тогтоно.
01.Сайн байна уу.
Цахилгаан шатанд таардаг хөршүүд, коридорт зөрж өнгөрдөг найзууд, ойр орчмыг чинь арчилж торддог ээлтэй хүмүүс...
Өдөр бүр тааралддаг, тэр байтугай хажуугаар тань зөрж өнгөрөх хүмүүстэй ч сэтгэлээсээ мэнд мэдээрэй.
02.Баярлалаа. Таны ачаар л. Хичээсэнд баярлалаа.
Танд халуун хоол унд бэлдэж өгсөн хэн нэгний гарт, зорьсон газарт тань
саадгүй хүргэсэн хэн нэгний сайхан сэтгэлд талархаж байгаагаа илэрхийлээрэй.
Хайр халамж өгч авалцан, өдөр тутмын тань амьдралд аз жаргалын цэцэг дэлгэрнэ.
03.Намайг уучлаарай. Танд хэцүү байсан уу?
Танд хэн нэгэнтэй тайван харилцаа хэрэгтэй байна уу?
Өөрийнхөө үг, үйлдлийг нөгөө хүнийхээ өнцгөөс бодож эргэцүүлбэл ямар вэ?
Алдаа гаргасандаа уучлалт гуйн, түрүүлж гараа сунга.
Даруу сэтгэлд амар амгалан оршдог юм.
04.Зүгээр дээ. Тийм юм байж болно.
Хэн ч алдаа гаргаж болно.
Эвгүй байдалд орсон нэгнээ уужуу сэтгэлээр ойлгоорой.
05.Эхлээд та.
Метроны тасалбар шалгах газар, супермаркетын кассан дээр, жолооны ард... Хүн бүр яарсан үед та эхэлж буулт хийхийг хичээ.
Тэвчээртэй байх нь таны нэг өдрийг амар тайван болгоно.
06.Таны бодлыг илүү их сонсмоор байна.
Үзэл бодол зөрчилдөж байвал
та түр азнан нөгөө хүнийхээ үгийг чих тавин сонсоод үзээрэй.
Бусдыг хүндэтгэн, анхаарал халамж үзүүлэх нь харилцааны түлхүүр юм.
07.Би таны төлөө залбирна. Бүх зүйл сайхан болно.
Намайг дэмждэг, урам хайрладаг хүмүүс байгаа нь надад ямар ч нөхцөлд асар их хүч болдог. Хүнд хэцүү байдалд орсон хүмүүст чин сэтгэлийн дэмжлэг, урам зориг илгээнэ үү.