"Эхийн хайр, энх тайвны өдөр" &
НҮБ-ын "Олон улсын хүлцлийн өдөр"-ийн арга хэмжээний аян

Энх тайван авчрах
"Эхийн хайрын хэл" аяныг дэмжсэн гарын үсэг

Амин хувиа хичээх сэтгэлээ нийгэмд газар авч, бусдыг хүндлэх, хүлцэх гэгч зүйл үгүй болж байна.
Хүчирхийлэл, зөрчилдөөн нүүрлэсэн энэ эрин үед
хүн төрөлхтөн энх тайвныг урьд өмнөхөөсөө ч илүү их эрмэлзэх болсон.

Хорвоод хүн болон мэндэлснээс хойш хамгийн анх ээжийнхээ энгэрт мэдэрдэг тайтгарал, амар амгалан мэдрэмж нь
үндэс угсаа, хэл соёл ямар байх нь хамаагүй бүх хүний хүлээн зөвшөөрдөг "энх тайван"-ы эх сурвалж билээ.
Эхийн ​​хайранд золиос, үйлчлэл, хүндлэл, хүлээц, тэвчээр гээд сайхан бүхэн шингэсэн байдаг.
Эхийн хайранд хүн төрөлхтнийг холбох асар их хүч бий.

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн 60 жилийн ой тохиож буй энэ онд бид
11 сарын 1-ний өдрийг “ Эхийн хайр, энх тайвны өдөр ” болгон зарласан.
Иймд жил бүрийн арваннэгдүгээр сард Эхийн хайрыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх,
харилцаа холбоо, эв найрамдлын төлөөх кампанит аяныг дэлхийн хэмжээнд явуулахыг зорьж байна.
Энэхүү аян нь НҮБ-ын Олон улсын хүлцлийн өдөр (11-р сарын 16) -ийн зорилготой нийцэж байгаа юм.

Аян эхлүүлэх гол сэдэв <"Энх тайван авчрах Эхийн хайрын хэл"> юм.
Бид гэр орон, сургууль, ажлын байр, хөрш нийгэмдээ үг хэлний сайхан соёлыг хэвшүүлж,
энх тайван ертөнцийг цогцлоох үйлсэд хувь нэмэр оруулахыг зорино.

Өчүүхэн үйлдлүүд цугласаар ертөнцийг өөрчилнө. Та бидэнд харамгүй дэмжлэг илгээгээрэй.

Гарын үсэг зурах

Миний бие “Эхийн хайрын хэл” аянаар дэлхий дахинд эерэг соёл түгнэ гэдэгт итгэж, "Эхийн хайр, энх тайвны өдөр”-ийг олон улсын хэмжээнд тэмдэглэлт өдөр болгон тогтоох саналыг дэмжиж байна.

* Таны мэдээллийг гадаад хамтын ажиллагаа болон сурталчилгааны зорилгоор ашиглана. Бусад зорилгоор ашиглахгүй, задруулахгүй.