Шалгалтын цаг болсон тул найзууд маань хэт ачаалалтай, стресстэй байсан. Би тэднийг тайвшруулахын тулд кимбабаар дайлахыг хүссэн тул гэртээ хийж, их сургуульд авчирсан. Бид хамтдаа идэж байхдаа тайвширч, бие биедээ талархлаа илэрхийлсэн. Найзууд маань намайг бүлгийн ээж шиг гэж хэлсэн.
Энэ бол миний хүлээн авч байсан хамгийн дээд магтаал бөгөөд нүгэлт мөн чанараа өөрчлөх боломжийг олгосон Бурхан Элохимд талархаж байна. Эхийн хайр энэрлийн үгсээр дамжуулан би зүрх сэтгэлээ Тэнгэрлэг Эхийнхтэй адилтган цэвэршүүлж чадна. Бид Бурхан Эцэг, Бурхан Эхтэй хамт Тэнгэрт очихын тулд их сургуулийн найзуудаа нандигнан хайрлаж, урамшуулах болно.
© Зөвшөөрөлгүй хуулбарлах, дахин тараахыг хориглоно
70